Дээд Боловсролын Хяналтын Алба - APS
Дээд Боловсролын Хяналтын Алба (APS) нь Холбооны Соёлын Яамны бага хурлаас германы их, дээд сургуульд суралцах гадаадын иргэдэд зориулан 2006 онд гаргасан удирдамжийн дагуу тухайн оюутны монголд суралцсан бичиг баримтыг хянан шалгаж, ярилцлага авах үүрэг бүхий байгууллага юм.
Ажиллах цагийн хуваарь: Баасан гариг бүрийн 09.00-10.30, Германы ЭСЯ-ны визийн хэлтэс
Ярилцлага 2012 .05.14 - 05.25 хооронд болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг баруун гар талд байрлах санамж бичгүүдээс уншина уу.
Германд суралцаж болох Монголын их, дээд сургуулиудыг шинэчлэн тогтоолоо
Германы Соёлын сайд нарын бага хурлын дэргэдэх Гадаад орнуудын боловсролын асуудал эрхэлсэн төв зөвлөлийн шийдвэрээр монгол оюутан Герман улсын их, дээд сургуульд элсэх эрхийг шинэчлэн тогтоолоо. Үүнд урьд өмнө хүлээн зөвшөөрөгдсөн Монголын сургуулиудын жагсаалтанд шинээр 9 их, дээд сургуулийг нэмж оруулсан байна. Хүлээн зөвшөөрөгдсөн их, дээд сургуулиудын бүрэн жагсаалтыг М-журмын санамж бичгээс харна уу.
Дээд боловсролын хяналтын албанаас байнга тодруулдаг асуулт ба хариулт
-ДБХА-ны сертификат/ тодорхойлолт Австри болон Швейцарь улсуудад хүлээн зөвшөөрөгдөх үү?
-Одоогоор тус улсуудад суралцах хүсэлтэй монгол иргэдийн хувьд ДБХА-ны сертификаттай байх шаардлагагүй.
-Би одоогоор Германаас өөр нэг Европын оронд оршин сууж байгаа бөгөөд өөрийн бичиг баримтаа шалгуулж болох уу?
-Тийм, энэ нь боломжтой. Энэ тохиолдолд Германд байгаатай адилхан нөхцөл шаардлагыг хангасан байх хэрэгтэй.
-Би ярилцлагыг утсаар, интернэт (Scype) -ээр өгч болох уу?
-Үгүй, та ярилцлагад өөрийн биеэр ирэх ёстой.
дэлгэрэнгүй унших