Герман-Монголын Бизнесийн өдрүүд

Grußwort des Botschafters Зургийг томруулах (© DMUV)

Герман-Монголын Бизнесийн өдрүүд 2016 оны 10 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд 6 дахь удаагаа Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. 50 гаруй компани бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа танилцуулж, 500 гаруй зочид хүрэлцэн ирсэн уг арга хэмжээ нь хоёр орны бизнесменүүд болон сонирхогчдод ажил хэрэгч яриа, хэлэлцээ өрнүүлэх нэн таатай боломжийг олгов.  Герман-Монголын Бизнесийн өдрүүдээр сүлжмэл, нэхмэлийн үйлдвэрлэл, усны менежмент, сэргээгдэх эрчим хүч, компанийн менежмент ба инноваци мөн түүнчлэн хүнс,  хөдөө аж ахуйн сэдвээр тавьсан илтгэлүүд болон сургалтууд нь мэргэжлийн хүмүүст шинэ технологи, үйл явцын талаар сүүлийн үеийн сонирхолтой мэдээ, мэдээлэл өглөө. Үзэсгэлэнд Германы компаниудаас гадна Монгол Улсын 4 аймгийн төлөөлөл оролцож, орон нутагт үйлдвэрлэсэн олон төрлийн бүтээгдэхүүнүүдээ гадаадын зочдод танилцуулах боломжтой байлаа. Eröffnungszeremonie Зургийг томруулах (© GIZ)

6 дахь удаагийн Герман-Монголын бизнесийн өдрүүд нь хоёр орны хоорондын эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан гэж дүгнэхээр байна. Тус арга хэмжээ нь Герман Улс нь чухамдаа энэхүү эдийн засгийн сорилт бүхий өнөө цаг үед болон цаашид ч мөн Монгол Улсын хөгжилд найдвартай түнш байна гэдгийг дахин харуулав.

Герман-Монголын Бизнесийн өдрүүд

Stände