Цаг уурын мөрөөр Алтайн уулсад

Klimamessen im Hochgebirge ist ein harter Job Зургийг томруулах (© M. Walther)

Цаг уур судлаачдын олон улсын баг Алтайн өндөр уулсад цаг уурын өөрчлөлт судлах Алтайн экспедицийг 2016оны 7-р сарын 10-наас 8-р сарын 28-ныг хүртэл зохион байгуулав. Герман болон Америкийн талаас багаж хэрэгсэл, замын зардал гарган өгч уг судалгааны аялалд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм. Ноён Михаел Вальтерийн удирдсан экспедици Ховдын их сургуульд өндөр уулын цаг уурын өөрчлөлтийн талаар семинар зохион байгуулахад Монголын байгал орчныг хамгаалах байгууллагуудын төлөөлөгчид болон тус их сургуулийн оюутнууд оролцов. Монголд хүний нөлөөнд их өртөж буй амьтдын тоонд ирвэс ордог, гэхдээ цаг уурын өөрчлөлтийн улмаас тэдгээр амьтдын амьдрах орон зай өөрчлөгдөх буюу шилжсэнээр энэ аюул занал улам ихсэх болно гэдэг талаар ч бас ярилцав.

Хархираагийн ууланд (Монголын баруун хойно орших) далайн түвшнээс дээш 3700 м өндөрт температур болон хур тундасын шилжилтийн талаарх мэдээллийг удаан хугацаагаар хадгалан авч байх зорилгоор цаг уурын бүрэн автомат 3 станцыг байрлуулсан юм.  Багахан хэмжээний сав газарт орших 3 нуурын гүнийг тодорхойлсноор хур тунадаснаас хамааралтай усны нөөцийн өөрчлөлтийн талаар мэдээлэл авч байх боломжтой болов. Цаг уурын өөрчлөлтөд эрс тэс нөхцөл бүхий уулархаг газар онцгой эмзэг байдаг нь харагдсан тул тийм газрын цаг уурын өөрчлөлтийг баримтжуулахад энэхүү экспедицийн шинжилгээний үр дүнг ашиглах юм. 

Энэхүү судалгааны ажлыг зохион байгуулахад Холбооны Засгийн газрын Цаг уурын сангаас Холбооны Гадаад хэргийн яам Монгол дахь Элчин сайдын яамаар дамжуулан санхүүжилт үзүүлсэнд төслийг хэрэгжүүлэгчид нэн талархалтай байна.

Цаг уурын мөрөөр Алтайн уулсад

Gegen Ende des Sommers ist fast der ganze Schnee auf dem Gletscher geschmolzen