ЭСЯ, Гёте Институт хамтран улирч буй оноо үдэв

Зургийг томруулах ХБНГУ-ын ЭСЯ амжилтаар дүүрэн 2017 оныг үдлээ: Гёте Институтийн Төлөөлөгчийн газар Салбар институт болон үйл ажиллагаагаа өргөжүүлэн, Элчин сайдын яам Хөгжлийн бодлогын хамтын ажиллагаагаа тодорхой түвшинд эрчимжүүлсэн, Ирээдүйн түнш санаачилгын хөтөлбөрт нэмж нэг ЕБС-ийг дэмжэснээр Герман хэл сурч буй сурагчдын тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн зэрэг олон тэмдэглэлт үйл явдлууд өрнөв. Элчин сайдын яам, Гёте Институттай хамтран улирч буй оны итгэлцэл бүхий хамтын ажиллагаанд талархлаа илэрхийлэх Jazz хөгжмийн үдэш, хүлээн авалтдаа түнш байгууллагуудынхаа төлөөллийг Monet ресторанд урив. Гёте Институтын хэрэгжүүлж байгаа Хөгжмийн Танхим төслийн залуу уран бүтээлчдийн „Enji's Sisters“ болон „The JazzTrain“ Jazz хамтлагууд энэ үдшийг чимсэн. Хүлээн авалтын зочиддоо барьсан оргил билэг нь ЭСЯ болон Гёте Институтын хамт олны найрал дуучдын тоглолт байлаа. Тэдний дуулсан Зул сарын баярт зориулсан герман мөн англи дуунуудыг ирсэн зочид даган түрж, хамтын амжилтаар дуурэн улирч буй оноо үдэн бүжиглэн цэнгэж инээд баяраар дүүрэн нэгэн үдшийг өнгөрөөлөө.

Зургийг томруулах 2017 онд бидэнд итгэл хайрлан хамтын ажиллагаа хөгжүүлсээр ирсэн түншүүддээ ХБНГУ-ын Элчин сайдын талахрлаа илэрхийлэн Та бүхэнд Зул сарын баярын мэнд хүргэн Шинэ онд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.

ЭСЯ, Гёте Институт хамтран улирч буй оноо үдэв