Монголын хөлбөмбөгийн шигшээ багийг Герман дасгалжуулагч удирдана

Зургийг томруулах

Герман мэргэжилтэн Ханс Михаел Вайсс Монгол Улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллахаар Монголын Хөлбөмбөгийн Холбоотой нэг жилийн гэрээ байгууллаа. Ханс Михаел Вайсс дэлхий дээрх хөлбөмбөгийн дасгалжуулагчдын хамгийн өндөр зэрэглэл болох “UEFA PRO” ангилалтай дасгалжуулагч юм. Тэрээр Филиппин Улсын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Хятадын олимпын шигшээ багийн туслах дасгалжуулагч, түүнчлэн Бүринди, Япон, Румын улсуудад тус тус ажиллаж байсан туршлагатай.

Ханс Михаэел Вайсс ирэх долоодугаар сард Тайланд улсад зохиогдох Азийн 23 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд Монголын шигшээ багийг удирдан оролцож, анхны албан ёсны тэмцээндээ хүч үзнэ. Шигшээ баг гэх хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардсан ажлыг хүлээн авсан дасгалжуулагч Вайсс болон “Талын хөх чононууд”-даа амжилт хүсье.

Монголын хөлбөмбөгийн шигшээ багийг Герман дасгалжуулагч удирдана