Уул уурхайн хамгийн эртний их сургуульд тэтгэлэгтэй суралцана

Stipendiaten mit Botschafter Зургийг томруулах (© DMHT / GMIT )

Элчин сайд Штефан Дуппел 4 дүгээр сарын 4-ний өдөр Герман-Монголын хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн (GMIT) гурван оюутанд  Фрайберг хотын Техникийн их сургуульд суралцах  тэтгэлгийн батламж  гардуулав. А. Мөнхцэцэг, Л. Энэрэл,  П. Тэмүүлэн нар бакалаврын сургалтаа 2017-2018 оны хичээлийн жилийн өвлийн семестрт Германы эрдмийн солилцооны албаны (DAAD) тэтгэлгээр Фрайберг хотод өөрсдийн суралцаж буй чиглэл тус бүрээр үргэлжлүүлнэ.

Фрайбергийн ТИС Уул уурхайн академи нь Монгол Улстай уламжлалт хамтын ажиллагаатай.  Тус их сургууль нь уул уурхайн чиглэлийн дэлхий дээрх хамгийн эртний их сургууль бөгөөд  Герман-Монголын хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн үүсгэн байгуулагч германы түнш байгууллагуудын нэг нь юм. "Маркшайдер" зэрэг Германаас гаралтай мэргэжлийн нэр, томъёо гадаад хэлэнд  цөөнгүй нэвтэрч, өнөөг хүртэл хэрэглэгдсээр байгаа нь сургуулийн чансааг илтгэнэ.

Их сургуульд тэтгэлэгтэй суралцана

Stipendienurkunde