Берлин хотын Захирагч ноён Мюллер Улаанбаатар хотод айлчиллаа

Der neue Staatspräsident Khaltma Battulga empfängt Botschafter Duppel in der Staatsjurte. Зургийг томруулах (© Präsidialkanzlei der Mongolei) Нийслэлийн Засаг даргын урилгаар Берлин хотын Захирагч ноён Мюллер 2017 оны 7 дугаар сарын 17-19-нд Монгол Улсад айлчиллаа. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Берлин хотын Хумбольдтын Их Сургуулийн Ерөнхийлөгч хатагтай Проф., Д-р Забине Кунст болон Шёнефельд дүүргийн Захирагч ноён д-р Удо Хаазе нар байлаа.

Айлчлал "шинжлэх ухаан ба мэргэжлийн боловсрол" сэдэв бүхий хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын мэр С. Батболд төлөөлөгчдийг албан ёсоор хүлээн авч уулзсан, Фридрих-Эбертийн сан "Азийн хүлэг улс" бодлогын судалгааны хүрээлэнтэй хамтран "хотын тэлэлт-тулгарч буй асуудал" чуулга уулзалтад оролцон, монголын улс төрчид болон эрдэмтэн судлаачидтай халуун дотно яриа өрнүүлсэн юм. Мэргэжлийн боловсрол олгох чиглэлээр Берлин хотод төвтэй "Ур чадвар ирээдүйг бүтээнэ" ТББ-ын санаачилгыг дэмжин хоёр улсын нийслэл хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр болов. Үүний сацуу Их дээд сургуулиудын хамтын ажиллагаа нэн ялангуяа Хумбольдтын Их Сургууль, Монгол Улсын Их сургууль (МУИС) хоёрын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхээр МУИС дээр зохион байгуулсан арга хэмжээний үеэр мөн яригдав.

2017 оны 7 дугаар сарын 18-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Төрийн хүндэтгэлийн өргөөндөө Берлин хотын Захирагчийг төлөөлөгчдийн хамт хүлээн авч уулзсан. Ерөнхийлөгч албан үүргээ орсоор хүлээж авсан анхны гадаадын төлөөлөгчид Берлин хотынх байсан нь Монгол Улс германчуудад болон Берлин хотод хэрхэн өндөр хүндэтгэлтэй ханддагийн үнэлэмжийг илэрхийлээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч П. Баярхүүгийн хамт германы төлөөлөгчид монголын бахархал болсон морьтой Чингис Хааны хөшөө мөн Горьхи Тэрэлжийн байгалийн цогцолборт хүрээлэнг үзэж сонирхлоо. Айлчлалын төгсгөлд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Штефан Дуппел болон Берлин хотын Захирагч ноён Мюллер нар хамтран хүлээн авалт хийн герман-монголын харилцаа хэрхэн гүнзгий бөгөөд олон салбарыг хамарч буйг онцлон тэмдэглэхийн сацуу Берлины төлөөлөгчдийг монголчууд найрсаг зочломтгой заншлаараа хүлээн авсанд өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Зургийг томруулах Берлины төлөөлөгчдийг хүндэтгэн барьсан Нийслэлийн Засаг даргын оройн зоог дээр ХБНГУ-аас суугаа Элчин сайд Дуппел Берлин хотын Be Berlin – Берлинд оршин суух уриаг эргэн дурсан Берлин хотын оршин суугчдын эрх чөлөөт, бие биеэ хүндэтгэсэн нийгэмд амьдрах тэр онцгой мэдрэмж Төв Ази болон Хойд Азийн бүс нутагт Улаанбаатар хотоос өөр хаана ч төрөхгүй байна хэмээн онцлоод зүй ёсоор Be UB – УБ-т оршин суух байж болох юм хэмээв.

Берлин хотын Захирагч Мюллер Улаанбаатар хотноо