Жазз хөгжмийн үдэш

Зургийг томруулах

2016.12.02-ны өдөр Элчин Сайдын яам, Гёте институт хамтран нэгэн онцгой арга хэмжээнд соёл, улс төрийн салбарын түншүүдээ хүлээн авлаа. “Frozen Jazz“ уриан доор зохион байгуулагдсан жазз үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочид Гёте Хөгжмийн танхимын жазз хамтлагийн smooth jazz аялгууг тухлан сонсож, таатай орчинд сонирхолтой яриа өрнүүлэн үдшийг хамтдаа өнгөрөөв.

  Зургийг томруулах Элчин сайд Штефан Дуппел, Гёте Институтын захирал Михаэль Хайнст нар үдэшлэгийг нээж хэлсэн үгэндээ Герман, Монголын соёлын хамтын ажиллагааны амжилтуудаас дурдан, ирээдүйд хэрэгжүүлэх хамтын төслүүдийн талаар итгэл төгс байгаагаа илэрхийллээ.

Жазз хөгжмийн үдэш