Элчин сайд Шаллер археологийн хамтын ажиллагаатай танилцлаа

Нэгэн булшинд хийж буй малталтын ажил Зургийг томруулах Нэгэн булшинд хийж буй малталтын ажил (© webteam) Хоёр орны археологийн хамтарсан судалгаа сүүлийн жилүүдэд Герман-Монголын шинжлэх ухааны хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болтлоо хөгжлөө. ХБНГУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Шаллер 9 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж, судалгааны чиглэлээр хэрэгжүүлж буй хоёр талын хамтын ажиллагааны явцтай танилцав. Элчин сайд Хархорум, Хар балгасыг үзсэний дээр Орхоны хөндийн дээд биед орших нэгэн булшны байгууламжид хийж буй малталтын ажилтай танилцсан юм.

1999 оноос Германы Археологийн Хүрээлэн (ГАХ), Бонны Их сургуулийн Археологийн хүрээлэнгийн археологчид  „Монгол-Германы Хархорум экспедиц“-ийн хүрээнд Монгол улсын Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн мэргэжил нэгт нөхдийн хамт Хархорумд судалгааны ажил хийж байна. 2007 оноос ГАХ „Монгол-Германы Орхон экспедиц“-ийн хүрээнд Уйгурын эртний нийслэл Хар балгаст Монголын археологчидтой хамтарсан судалгаа хийж байгаа билээ.

П Проф. Беманн Элчин Сайд Шаллерт судалгааны явцыг танилцуулж байна Зургийг томруулах Проф. Беманн Элчин Сайд Шаллерт судалгааны явцыг танилцуулж байна (© webteam) рофессор Бемманыг Монголын Эзэнт гүрний эртний нийслэл Хархорумын нутаг дэвсгэрт хийж буй судалгааны явц байдлыг танилцуулсны дараа элчин сайд Шаллер хатагтай доктор Бросседер, түүнтэй хамт ажиллаж буй хүмүүсээс Орхоны хөндийн дээд биед хийж буй энэ жилийн өргөн малтлагын ажлын эхний үр дүнгийн талаар мэдээлэл авлаа. Тэр нь түрүү төмөрийн үеийн (Хүнүү) нэгэн өвөрмөц булшны байгууламжид хийж буй малталт юм.

ЮНЕСКО түүхийн олон дурсгалт газар бүхий Орхоны хөндийг соёлын дурсгалт газрын ландшафт ангиллаар Дэлхийн өвд бүртгэж авсан билээ. Үлэмж анхаарал татсан олон нийтлэл, үзэсгэлэнгээр сүүлийн жилүүдийн археологийн хамтарсан судалгааны дүнг сурталчилсан бөгөөд түүний сүүлчийнх нь „Талын дайчид– VII-XIV зууны Монголын морьтон нүүдэлчид“ (2012-13 он – Бонн, Амстердам, Манхинг) үзэсгэлэн юм.

 

Элчин сайд археологийн хамтын ажиллагаатай танилцлаа

Орхоны хөндийн дээд бие