"documenta 14"

links nach rechts: Frau B.Gantuya, Directorin MCASA, Außenminister Ts. Munkh-Orgil, TN der Documenta Frau B. Nomin Зургийг томруулах (© G.Battogtokh) Монголын залуу уран бүтээлчид энэ оны 6 дугаар сарын 10-наас 9 дүгээр сарын 16 хүртэл Герман Улсад зохион байгуулагдах "documenta 14"- д   (www.documenta14.de ) оролцох болсонтой холбогдуулан Гадаад харилцааны сайд Ц. Мөнх-Оргил, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Дуппел нар ГХЯ-н дээр тэдэнд баяр хүргэн уран бүтээлийн амжилт хүслээ.

Таван жил тутамд германы Кассел хотноо зохион байгуулагддаг дэлхийн орчин үеийн дурслэх урлагийн их наадам “documenta 14” үзэсгэлэнд анх удаа монголын уран бүтээлүүд дэлгэгдэх болно. “Монголын нэг өдөр” “Өвлийн ордон” Б. Шаравын дэлгэгдэх бөгөөд энэ хоёр зургийн агуулгыг өнөө цагийн сэтгэмжээр бүтээсэн залуу уран бүтээлч Б. Номин мөн орчин үеийн дүрслэх урлагийн видео-арт бүтээлээрэ залуу уран бүтээлч Ц. Ариунтөгс нар оролцоно.

Улаанбаатар дахь Гёте Институтын Төлөөлөгчийн газар Кассел хотод нээгдэх "0documenta 14" үзэсгэлэнгийн нээлтэд оролцох таван хүний – уран бүтээлчид, куратор, соёл урлагийн сэтгүүлч мөн Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо (MCASA)-ны тэргүүн хатагтай Б. Гантуяа нарын – замын зардлыг санхүүжүүлэх юм.

"documenta 14"

Botschafter Stefan Duppel und Außenminister Ts. Munkh-Orgil