Богд хааны ордон музейд шувууны чихмэл сэргээн засварлах төсөл

Hornvogel Зургийг томруулах (© Deutsche Botschaft)

2016 оны 11 сарын 1-11 өдрүүдэд Зенкенбергийн Байгалийн түүхийн музейн хоёр чихмэлч-мэргэжилтэн Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, монгол мэргэжилтнүүдийн хамт Богд хааны музейн шувууны цуглуулгыг сэргээн засварлалаа.

 100 орчим жилийн өмнө хийгдсэн чихмэлүүдийг багтаасан тус музейн үзмэрүүдийг нэг бүрчлэн зургийг нь авч төрөлжүүлсний дараа тусгай материал ашиглан сэргээн засварласан байна.

 

Das Team der Präparatoren Зургийг томруулах (© Senckenberg Museum für Naturkunde, Görlitz)

Цуглуулгын зарим шувууг сэргээн засварлахад өргөн хүрээний урьдчилсан судалгаа  хийхээс гадна мөн тусгай материал шаардагдах тул эдгээрийг ирэх хавар сэргээн засварлахаар тогтсон байна. Харин бэлэн болсон шувуун чихмэлүүдийг музейн үзмэрүүдийн дунд буцаан байрлуулжээ.

 50 гаруй жилийн уламжлалтай Герман-Монголын Биологи, зоологийн салбарын хамтын ажиллагаа ийнхүү амжилттай үргэлжилж байна.     

шувууны чихмэл сэргээн засварлах төсөл

Tukan