„Монгол Алтайн мөсний булш – Монголын Пазырыкийн соёл“ үзэсгэлэн 8 сар дуустал нээлттэй байна

Eröffnung Зургийг томруулах (© Institut für Geschichte und Archäologie der Akademie der Wissenschaften )

„Монгол Алтайн мөсний булш – Монголын Пазырыкийн соёл“ үзэсгэлэнг 5 дугаар сарын 27-ны өдөр Элчин сайд Тийдеманн, Германы Бундестагийн гишүүн, Христосын Нийгмийн Холбоо намын парламент дахь бүлгийн дарга хатагтай Герда Хассельфелдт, Монгол улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Д-р Галбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Цагаан нар Монгол Улсын Үндэсний музейд нээлээ.  

1999 оноос эрчимтэй хөгжиж ирсэн археологийн судалгааны хамтын ажиллагааны хүрээнд Монгол-Герман-Оросын хамтарсан экспедици Монгол Алтайн мөнх цэвдгийн бүсэд олныг гайхашруулсан олдвор болох Скифийн үеийн нэгэн дайчин эрийн (НТӨ 500-аад оны үеийн) тоногдоогүй булшийг 2006 онд илрүүлсэн юм. Экспедицийг германы талаас Германы Археологийн Хүрээлэнгийн (DAI) ерөнхийлөгч асан, өдгөө Пруссийн Соёлын сангийн ерөнхийлөгчөөр ажиллаж буй  Проф. Д-р Парцингер удирдсан билээ.  Булшнаас олдсон хүний бие хагас хатсан байдалтай, хувцас болон дагалдуулж оршуулсан эд өлгийн зүйлс нь онцгой сайн хадгалагдсан байсан юм. Тэдгээр үнэ цэнэ бүхий соёлын өвийн нэн ховор нандин эд зүйлсийг олон жил Германд судалж, бэхжүүлж, сэргээн засварласны эцэст энэ оны 5 дугаар сарын 27-ноос 8 дугаар сарын 31-нийг хүртэл анх удаа олон нийтэд толилуулахаар болоод байна. Энэхүү үзэсгэлэнг дагалдуулан шинжлэх ухааны баримт материалыг оросоос монгол хэлэнд орчуулж, каталогийг нь монгол, герман хэл дээр хэвлэн гаргах ажлыг Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр бүтээсэн билээ. Хонь, тарвага, булганы арьсыг зүйж хийсэн дээл, малгай болон хүзүүний зүүлт нь үзэгчдийн сонирхлыг онцгой их татаж байна. Үзэсгэлэн, нийтлэл, соёлын өвийг хадгалан хамгаалах төслүүдийг тогтмол зохион байгуулан хэрэгжүүлж буй археологийн судалгааны ажил нь хоёр талын соёл, шинжлэх ухааны харилцааны нэгэн тэргүүлэх чиглэл болтлоо хөгжлөө.

Монгол Алтайн мөнх цэвдгийн булш

Besucher

Монгол Алтайн мөсний булш гэрэл зургийн галерей