Монголын түүхийн өлгий нутагт хийсэн айлчлал

Зургийг томруулах

ХБНГУ-аас суугаа Элчин сайд Дуппел орон нутагт ажиллах анхны томилолтоороо Монголын түүхийн зүрх нь болсон мөн манай хоёр орны археологийн хамтарсан судалгааны төв Орхоны хөндийд 2016 оны 8 дугаар сарын 18—21-ний хооронд зочиллоо.

UNESCO-гийн Дэлхийн соёлын өвд бүртгэлтэй хосгүй энэ тал нутагт 1220 онд байгуулагдсан Монголын анхны нийслэл хот Хархорум хот сүндэрлэн байжээ. Герман мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр хоёр орны эрдэмтэд хотын суурийг сэргээн засварлан 2016 оны хавар олон нийтэд дэлгэн ил задгай музей болгосон юм.

Элчин сайд Дуппел Хархоринд ажиллах үеэрээ эртний Уйгарын нийслэл Хар балгасын археологийн хамтарсан малтлагын ажилтай мөн танилцсан байна.

Зургийг томруулах

2007 онд Германы Археологийн Хүрээлэн (DAI) ба Монголын Шинжлэх ухааны академийн мэргэжил нэгт эрдэмтдийн хамт "Монгол-Германы Орхоны тал" экспедицийн хүрээнд малтлага, судалгааны ажлаа эхлүүлсэн билээ.

Тэртээ 2000 онд "Монгол-Германы Хархорин" хамтарсан экспедицийн ажил эхэлж байсан ба энэхүү экспедиц нь Германы Археологийн Хүрээлэн, Бонны Их сургуулийн Археологийн тэнхим болон Монголын Шинжлэх Ухааны Академийн мэргэжил нэгт эрдэмтэн судлаачдын баг юм.