Германы хөл бөмбөгийн төлөөлөл Монголд

Carsten Cramer, Christian Seiffert, Botschafter Thiedemann und Lars Ricken in der Jurte der Botschaft Зургийг томруулах (© Deutsche Botschaft) Германы хөл бөмбөгийн клуб “Боруссия Дортмунд”-ын (BVB) төлөөлөгчид 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Элчин сайдын яаманд зочилж, Герман-Монголын спортын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

MИАТ компанийн үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсад хүрэлцэн ирсэн “Боруссия Дортмунд”-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд 2007 он хүртэл тус клубд болон Германы шигшээ багт тоглож байсан BVB-ын од Ларс Рикен багтсан байв.

Боруссия Дортмунд нь энэ оны 2 дугаар хагасаас эхлэн МИАТ компанитай сурталчилгааны гэрээ байгуулан хамтран ажилласнаар тус клубын логог оруулан чимсэн МИАТ-ын хөлөг онгоц Ази, Европын тэнгэрт зорчигчдоо тээвэрлэх болсон байна.

Хөл бөмбөгийн төлөөлөл

entspannte Unterhaltung: Botschafter Thiedemann und Carsten Cramer in der Botschaftsjurte