Германы жаззтай танилцсан нь

Jazz-Session Зургийг томруулах (© Dee Dee Jazz germany) ХБНГУ-ын Гадаад хэргийн яам, “Initiative Musik” ашгийн бус байгууллагаас жилдээ нэг удаа зохион байгуулдаг “Айлчлалын хөтөлбөр”-т 2015 оны 4 дүгээр сарын 20-26-ны хооронд Монгол улсаа төлөөлөн оролцоод ирэв. Хөтөлбөрийг санаачлагч “Initiative Musik” нь Германы хөгжмийн төсөл, хөтөлбөрүүдийг боловсруулж, өөрийн орны уран бүтээлчдийг дэмжин, тэднийг олон улсад таниулах зорилготой 2011 оноос уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ жил тэд “Германы жазз - Тэмүүлэл, хүрээлэл, чанар” нэрийн дор нийт 15 оны 16 сэтгүүлч, жазз судлаач шүүмжлэгч, уран бүтээлч, зурагчдыг сонгон Берлин, Бремен хотуудад жазз хамтлагуудын төлөөлөгчид, лэйбл компаниуд, жазз наадмыг зохион байгуулагчид, ерөөс жаззын хамгийн чухаг гэх хүмүүстэй уулзууллаа.

Дэлхийн II дайны дараагаар Герман Улсад бий болж, 1980-аад оны эхээр Кёлн, Штутгарт хотод сургалт явуулж эхэлсэн бөгөөд өдгөө тус улсын нийт 24 консерваторийн 20 нь жазз тэнхимтэй болон өргөжиж, 130 орчим жазз - наадам, 100.000 хол давсан жазз уран бүтээлчидтэй дэлхийн жаззын нэгээхэн төв болж чаджээ.

Монгол Улсад “Баян Монгол” чуулга, 1980-аад оноос хамтлагуудад сонстох болсон жазз дуурьслууд гээд жаззын үндсүүд тавигдаж, “Их Талын Жазз” олон улсын наадам зохион байгуулагдаж, улмаар Хөгжим Бүжгийн Коллежийн дэргэд “Гёте” институтын санаачлагаар жазз лабораторитой болсон нь сайхан хэрэг хэдий боловч цаашид сургалтыг улсын зүгээс илүү анхаарч, дотоод хамтлагууд наадмаа гадны үзэсгэлэнд сурталчилж, олон нийтэд жаззыг илүү түгээж чадвал Герман Улсын туршлага дээр тулгуурлан богино хугацаанд хөгжүүлж болох салбар юм.

 

Зоригтын Энхмөнх

/Гоодаль сэтгүүлийн эрхлэгч, хөгжим судлаач, Kush and Oyuka хамтлагийн дуучин/

 

19.05.2015

Германы жаззтай танилцсан нь

Berlin-internationale Teilnehmergruppe