"Гадаад дахь Герман сургуулиуд" тэтгэлэгт хөтөлбөр

Зургийг томруулах

Герман хэлний диплом (DSD)-ын сургалтыг амжилттай дүүргэж, Германд нэг жилийн коллежид тэтгэлэгтэй, үргэлжлүүлэн бакалаврын сургалтанд мөн тэтгэлэгтэй суралцах болсон Гёте сургуулийн төгсөгчдийг Элчин сайд Штефан Дуппел 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзлаа. Германы Эрдмийн солилцооны албанаас (DAAD) санхүүжүүлэх дээрх тэтгэлэгт хамрагдсанаар Герман улсад өөрийн сонгосон чиглэлээр суралцах боломжтой юм. Ингээд Энхбаатарын Нямханд Байройтын Их сургуульд олон улсын эдийн засаг, хөгжлийн чиглэлээр, Мөнхтамгын Мөнхномин Штуттгартын Их сургуульд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр суралцах бол, Батбаатарын Цогт Берлины ТИС-д программ хангамж, Энхбатын Сэцэнбилэг Аахены Райн-Вестфалены Техникийн дээд сургуульд электротехникийн чиглэлийг сонгосон байна.      

Монгол Улс нь ийнхүү "Гадаад дахь Герман сургуулиуд" тэтгэлэгт хөтөлбөрт онцгой амжилттай хамрагдаж чадав.  Дэлхийн даяар нийт 120 тэтгэлэг олгосноос дөрвийг нь Монгол Улс авч тэтгэлгийн тоогоор тэргүүлэх орнуудын тоонд бичигдлээ.

"Гадаад дахь Герман сургуулиуд" тэтгэлэгт хөтөлбөр