PASCH-Төгсөгчдийн төсөл: „Нүүдэлчдийн нутагт герман хэлийг улам ихээр“ шагнагдлаа

Зургийг томруулах

"Нүүдэлчдийн нутагт Герман хэлийг улам ихээр" – төслөөрөө 2017.02.20-ны өдөр 2000 еврогийн мөнгөн шагнал авсан PASCH-сургуулийг төгсөгч Батмөнхийн Дөлгөөн (18-р сургууль), Түмэндалайн Болор (Монгол-Оросын хамтарсан 3-р сургууль), Баясгалангийн Уянга (Гёте сургууль) нар баяр хөөрөөр дүүрэн байна.

Гадаад орнууд дахь Ерөнхий боловсролын асуудал эрхэлсэн төв (ZfA) болон Гёте Институтээс (GI) 2016 оны 11-р сард Берлин хотноо зохиогдсон PASCH-төгсөгдчийн анхдугаар уулзалтад Монгол дахь PASCH-төгсөгчид энэхүү бүтээлээрээ оролцох боломж олдсон юм.

"Нүүдэлчдийн нутагт герман хэлийг улам ихээр" төслийн зорилго нь PASCH-төгсөгчид болон PASCH-сургуулиудын сурагчид хоорондоо мэдлэг, туршлагаа солилцох сүлжээг үүсгэн байгуулах явдал юм. Уралдаан тэмцээн, кино өдөрлөг зэрэг олон төрлийн аяныг зохион байгуулж Монголд герман хэл сонирхдогчдын цар хүрээг өргөжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх болно.

Жич: PASCH-Санаачлага нь 2008 онд үүсгэн байгуулагдсан. Монгол дахь PASCH-сургуулиудад ZfA-с дэмжлэгтэй, хэлний диплом олгодог  (DSD-сургуулиуд) 9 сургууль, Гёте Институтээс (GI) дэмждэг  4 FIT сургууль хамрагддаг. Дэлхий даяар 1800 PASCH-сургууль байдаг. Монгол дахь PASCH-сургуулиудад 3000 гаруй сурагчид герман хэл сурч байна.

PASCH-Төгсөгчдийн төсөл