Германы сургалтын загвараар банк, санхүүгийн салбарын мэргэжилтэн бэлдэнэ

Feierliche Unterzeichnung Зургийг томруулах (© Bank and Finance Academy of Mongolia )

Германы Хадгаламжийн банкны сан Монгол Улсын Төв Банк болон Банк, санхүүгийн академитай хамтран хоёр жилийн хугацаанд  хэрэгжих төслийн хүрээнд Германы жишгээр онол, практик хослуулсан сургалтыг Монгол Улсад нэвтрүүлэхээр тохиролцлоо.

Хамтрагч талууд  дээрх зорилгоор 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Элчин сайдын Дуппел байлцсан ёслолын арга хэмжээний үеэр тус сургалтыг хэрэгжүүлэх, мөн Дэлхийн хуримтлалын өдрийг Монгол Улсад албан ёсоор нэвтрүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

Элчин сайд Дуппел арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ Герман Улс нь Германы Хөгжлийн хамтын ажиллагааны санхүужилтаар хэрэгжүүлж буй уг төслөөр дамжуулан Монголын банкны салбарыг бэхжүүлэхийг зорьж байгааг онцлон тэмдэглэлээ. Тэрээр “Төслийн хүрээнд банк, санхүүгийн чиглэлийн сургалтыг олон улсын стандартын дагуу явуулахад хувь нэмэр оруулахыг эрмэлзэж байна.  Мэргэжлийн чадвараараа иргэд, аж ахуйн нэгжүүдийн итгэлийг хүлээсэн банк, санхүүгийн байгууллагууд нь улс орны ирээдүйн хөгжлийн нэгэн чухал түлхүүр нь юм” гэв.               

Германы сургалтын загвараар мэргэжилтэн бэлдэнэ

Gruppenfoto