Монгол Улсын Сангийн яам хамтын ажиллагааг үнэлж Санхүүгийн салбарын хүндэт медаль хүртээв

Vertragsunterzeichnung Зургийг томруулах (© KfW) Улаанбаатар дахь Сэргээн Босголтын Зээлийн Банкны (СБЗБ) Төлөөлөгчийн газрын тэргүүн ноён Петар Георгиев, төслийн зохицуулагч хатагтай Цэвэгийн Энхзул нар 2017 оны 1-р сарын 17-ны мягмар гаригт Монгол Улсын Сангийн яамны дээд шагнал Санхүүгийн салбарын хүндэт медалийг хүртлээ. Герман-Монголын санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд Холбооны Засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллага СБЗБ болон Монгол Улсын Сангийн яамны олсон ололт амжилтыг үнэлсэн энэхүү шагналыг Санхүүгийн бодлогын газрын дарга ноён Өлзийбатын Баттулга гардуулан өгсөн юм. 

„Монгол түншүүд маань санхүүгийн хамтын ажиллагаа болон СБЗБ-ыг ийнхүү үнэлж байгаад бид маш их баяртай байна. Энэ шагнал монгол иргэдийн амьжиргааг сайжруулахад нь түншүүддээ цашид ч дэмжлэг үзүүлэх бидний урам зориг, хүсэл эрмэлзлийг улам бадрааж байна“. 1992 оноос амжилттай хэрэгжиж ирсэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Монгол Улсын хоёр талын хөгжлийн хамтын ажиллагааны 25 жилийн ой энэ онд тохиож буй юм. Тэргүүлэх чиглэл нь эрчим хүчний үр ашиг, биологийн төрөл зүйл, ашигт малтмалын тогтвортой менежмент болж байна. Герман Улс нийтдээ 350 гаруй сая еврогийн амлалт өгснөөрөө Монгол Улсын хөгжлийн хамгийн гол түншийн нэг болсон хэвээр байна.

Монгол Улсын Сангийн яам Санхүүгийн салбарын хүндэт медаль хүртээв