Герман - Монголын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 25 жилийн ой

Gespräch mit dem Ministerpräsidenten Зургийг томруулах (© Presseamt der Regierung der Mongolei) Герман-Монголын хөгжлийн хамтын ажиллагааны 25 жилийн ойг тохиолдуулан ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, Хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга, ноён Ханс-Иоахим Фухтел тэргүүтэй 30 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид энэ оны 3 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Монгол Улсад айлчиллаа. Шахуу хөтөлбөртэй энэхүү ажлын айлчлалын хүрээнд төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхий сайд Ж. Эрдэнэбатад бараалхаж, УИХ-ын гишүүдтэй санал бодлоо солилцож, Монгол Улсын Засгийн Газрын салбарын сайд нартай уулзахын сацуу германд төгсөгч 700-гаад төлөөлөгчдийн (нийт 30000 гаруй төгсөгч байдаг) чуулганд оролцсон юм.

Айлчлалын үеэр төлөөлөгчид Мэргэжлийн боловсролын сургууль, Герман-Монголын хамтарсан Ашигт малтмал, Технологийн их сургуульд (GMIT) зочлож хэрэгжиж байгаа төслүүдийг сонирхсон бөгөөд Монгол Улсын Байгалийн Хамгаалалт Цогцолбор Газруудын захиргаанд гал унтраах тоноглол бүхий 14 автомашин хүлээлгэн өгөх ёслолд оролцож хоёр орны олон жилийн хамтын ажиллагаа өргөн хүрээнд үр өгөөжтэй байгаатай биечлэн танилцлаа.

Treffen im Finanzministerium der Mongolei Зургийг томруулах (© Finanzministerium der Mongolei) Ажил хэргийн уулзалтын үеэр нээлттэй, найрсаг яриа өрнөж байсан ба уулзалтад оролцсон хоёр орны төлөөлөл өнгөрсөн 25 жилийн хөгжлийн хамтын ажиллагааны үр дүнг баталгаажуулахын сацуу манай хоёр орны энэхүү найрсаг иж бүрэн түншлэлийн харилцааг цаашид өргөн хүрээнд гүнзгийрүүлэх хоёр талын хүсэл эрмэлзлийг онцлон илэрхийлсэн байна.

Герман-Монголын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 25 жилийн ойд зориулж гаргасан товхимлыг доорх холбоосоос унших боломжтой.

Герман - Монголын хөгжлийн хамтын ажиллагааны 25 жил [pdf, 2,644.83k]

Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 25 жилийн ой

Besuch an der DMHT