Тусгай хамгаалалттай газруудад бартаат замын автомашинууд хүлээлгэн өгөв

Зургийг томруулах  Герман-Монголын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд бартаат замын 15 автомашиныг Монголын Тусгай хамгаалалттай 11 газар нутгийн захиргаанд хүлээлгэн өгөх ёслол 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сухбаатарын талбайд боллоо. Автомашинуудыг ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санхүүжилттайгаар Сэргээн босголтын зээлийн банкаар дамжуулан хэрэгжүүлж буй "Биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь" төслийн хүрээнд олгов. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д. Оюунхорол Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлж буй Холбооны Засгийн газарт талархлаа илэрхийлж, Герман улстай хамтын ажиллагаа сайн өрнөж байгааг онцлон тэмдэглэв. ХБНГУ-ын Элчин сайдын яамны Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д-р Кристиан Гласс хэлэхдээ: "Монгол Улсын Засгийн газраас энэхүү чухал ажлыг хэрэгжүүлэхэд Герман Улсаас дэмжлэг үзүүлэн, нийт 15 автомашиныг тусгай хамгаалалттай 11 газарт хүлээлгэн өгч байгаад их баяртай байна. Энэ бол биологийн олон янз байдлыг хадгалан хамгаалахад чиглэсэн бидний хамтын төслийн нэг хэсэг, төслийн  хүрээнд  Герман Улс нийт 25 сая еврогийн хөрөнгийг олгоно. Бидэнтэй хамтран ажиллаж буй Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье" гэжээ.

Тусгай хамгаалалттай газрууд автомашинтай боллоо