Герман-Монголын хамтарсан эрүүл ахуйн 5-р симпозиум Улаанбаатар хотод боллоо

Botschafter Duppel - Grußwort Зургийг томруулах (© MeshHp)

 2016 оны 9 дүгээр  сарын 14, 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Герман-Монголын хамтарсан эрүүл ахуйн симпозиум "Эмнэлгийн халдварын хяналт, сэргийлэлт, эрүүл ахуй (Mongolian Hospital Hygiene Emergency Service Project (MeshHp)" төслийн ивээл дор 5 дахь удаагаа зохион байгуулагдлаа.

Монголд эрүүл ахуйн стандартыг сайжруулах талаар тавьж байгаа хүчин чармайлт өнөө ямар түвшинд байгаа талаар мэдээлэл авах боломж ийнхүү тус улсын эрүүл мэндийн салбарын 500 гаруй эмч, сувилагч, техникчид болон бусад ажилтанд тохиов. Германы эрүүл мэндийн салбарын нэр хүндтэй компаниудын төлөөлөгчид хамгийн шинэ технологио сурталчилж, оролцогчдын сонирхсон асуултад хариулав.

 Элчин сайд Дюппел мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ Монголын эмнэлгүүдэд эрүүл ахуйн стандарт хичнээн чухал байгааг онцлов.Тэрээр MeshHp төслийн зорилгыг хэрэгжүүлэх ажлыг үйлс нэгт монгол нөхдийн хамт гүйцэтгэхэд цуцалтгүй бэлэн байсанд нь санаачлагчдад талархал илэрхийллээ.

 

Монгол улсын Эрүүл мэндийн яамны шинэ төрийн нарийн бичгийн дарга симпозиумыг нээж хэлсэн үгэндээ Монгол улсын Засгийн газар тус улсын эмнэлгүүдийн эрүүл ахуйн нөхцөл байдлыг сайжруулахыг маш их сонирхож байгааг тэмдэглэв. Энэ нь Азийн Хөгжлийн Банк (ADB)-ны  эрүүл мэндийн одоогийн төсөлд мөн тусгалаа олж, Монгол улс  40 гаруй сая ам. долларын зээлээр стандарт сайжруулах ажлыг урагшлуулж байна.

 MeshHp төсөл нь 2010 оноос хэрэгжиж буй бөгөөд эрүүл ахуйн салбарын стандартууд, эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт, эмч, өвчтөний аюулгүй байдал, тэрчлэн Улаанбаатар хотын Яаралтай түргэн тусламжийн төвийн ажилтнуудын сургалтыг сайжруулах зорилготой юм. Германы талаас профессор доктор Вальтер Попп төслийг удирдаж байна.

 Дэлгэрэнгүй мэдээллийг:

www.meshhp.mn  

www.meshhp.de

Эрүүл ахуйн 5-р симпозиум Улаанбаатар хотод

Staatssekretärin im Gesundheitsministerium der Mongolei - Eröffnungsrede