Герман Улс Хөгжлийн бодлогын хамтын ажиллагаа - Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудад 7 сая еврогын нэмэлт дэмжлэг

Улаанбаатар хот, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

 

Герман Улс Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хүрээнд  Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудад нэмэлт 7 сая еврогын дэмжлэг үзүүлнэ

Монгол Улсын өвөрмөц биологийн олон янз байдлыг хамгаалахад чиглэсэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Монгол Улсын хамтын ажиллагаа амжилттай үргэлжилж байна. ХБНГУ Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутагт (ТХГН) нэмэлт 7 сая еврогийн хөрөнгө олгохоор  шийдвэрлэлээ. Ингэснээр ТХГН-ын менежментийг сайжруулахад зориулан олгох буцалтгүй тусламжийн 2016 оны нийт амлалт 13,5 сая евро хүрч байна. Энэ оны 11 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Берлин хотноо амжилттай явагдсан Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээний үеэр 6,5 сая еврогын буцалтгүй тусламжийн амлалтыг өгсөн болно. ХБНГУ нь өнөөг хүртэлх хугацаанд “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” хамтын төсөлд зориулж  Монгол Улсад нийт 25 сая еврогын дэмжлэгэ үзүүлээд байна. Төсөл дэх Монголын талын хувь нэмэр 3,5 сая орчим евро бөгөөд цаашид нэмэгдэх аж.

Ministerin für Umwelt und Tourismus D. Oyunkhorol und Leiter des Referates für Entwicklungszusammenarbeit der Deutschen Botschaft Dr. Christian Glass Зургийг томруулах (© Das Ministerium für Umwelt und Tourismus der Mongolei)

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хатагтай Д. Оюунхорол ХБНГУ-ын Элчин сайдын яамны Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлтсийн дарга ноён Др. Кристиан Гласс болон Германы Сэргээн босголт, зээлийн банкны (KfW) Улаанбаатар  дахь төлөөлөгчийн газрын захирал ноён Петар Георгиев нартай хийсэн уулзалтын үеэр хамтын ажиллагааны ач холбогдлыг цохон тэмдэглэв. Тэрбээр хэлэхдээ, төслийн хүрээнд байгалийн хосгүй зүй тогтлыг хэвээр хадгалан хамгаалж, тухайн нутагт аж төрж буй хүмүүсийн амьдрал ахуйг сайжруулахын зэрэгцээ тогтвортой аялал жуулчлалын чухал үндэс суурийг бүрдүүлэх боломжтой гэв.   

2016 онд менежмент, дэд бүтцийг нь сайжруулах зорилгооор 11 тусгай хамгаалалттай газар, нутгуудыг сонгон шалгаруулаад байна. Үүнд  Дорнод Монголын УТХГ, Горхи Тэрэлжийн БЦГ, Хангайн нурууны БЦГ, Хан Хэнтийн УТХГ, Хустайн нурууны БЦГ, Онон Балжийн БЦГ, Орхоны Хөндийн БЦГ, Отгонтэнгэрийн УТХГ, Тарвагатайн нурууны БЦГ, Улаан тайгын УТХГ болон Зэд Хантай Бүтээлийн нурууны ДЦГ багтжээ.

Харин нэмэлт санхүүжилтээр баруун бүсийн ТХГН-ыг дэмжих боломжтой бөгөөд цаашид говийн бүсийг хамруулах бололцоог судлах юм. Ингэхдээ санхүүжилт хүссэн ТХГН-ыг боловсруулсан менежментийн төлөвлөгөөг нь үндэслэн нээлттэй өрсөлдөөний зарчмын дагуу сонгон шалгаруулах шинэлэг аргачлалыг хэвээр баримтална.

Deutsche Entwicklungszusammenarbeit fördert mit zusätzlich 7 Mio. € mongolische Naturschutzgebiete Зургийг томруулах (© Das Ministerium für Umwelt und Tourismus der Mongolei) Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед ч Монголын Засгийн газар ТХГН болон нутгийн иргэдийг анхаарч байгаа явдал нь өөрөө ирээдүйд чухал хөрөнгө оруулалт болно хэмээн Др. Гласс онцлов.

2017 онд Герман-Монголын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 25 жилийн ой тохионо. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Герман улс нийт 347 сая орчим еврогын хөрөнгө олгосон байна. Биологийн олон янз байдал, Эрчим хүчний системийн үр ашиг болон Ашигт малтмалын тогтвортой менежмент гэсэн тэргүүлэх чиглэлүүдэд хамтран ажилласнаар Герман улс тогтвортой хөгжлийг цогцлоохын төлөө гаргаж буй Монгол Улсын хүчин чармайлтыг дэмжихийн зэрэгцээ орон даяр иргэдийн амьдралын нөхцлийг сайжруулах, мөн Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн зорилтуудад хүрэхэд чухал түнш нь байх болно.

Тусгай хамгаалалттай нутгуудад 7 сая еврогын нэмэлт дэмжлэг