Соёлыг хамгаалахад дэмжлэг үзүүлэв

Зургийг томруулах

Архив бол аливаа улсын ой санамж нь байдаг. Энэхүү чухал ой санамж аажмаар бүдгэрхээс сэргийлэх зорилгоор Герман Улсын  Гадаад хэргийн яам  Соёлыг  хамгаалах хөтөлбөрийн хүрээнд юугаар ч орлуулашгүй бичиг баримтуудыг сэргээн засварлах,  хадгалан хамгаалах үйл ажиллагааг дэмждэг. Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Улс төрийн архив хуучны бичиг баримтуудыг хадгалахад шаардлагатай эд зүйлсийг хүлээн авлаа. 12 дугаар сарын 19-нд Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч ноён Др. Михаел-Иоханнес Фернау Улс төрийн архивын газрын дарга хатагтай У. Гаадармаад хандивыг гардуулав. 

Төрийн захиргааны удирдлагын газрын дэд захирал ноён Д. Амарсайхан байлцсан уг ёслолын үеэр хатагтай Гаадармаа хүрэлцэн ирсэн зочдод архивын үйл ажиллагааг танилцуулан, архивчид болон сэргээн засварлагчдын хариуцлагатай ажлын талаар мэдээлэл өгөв.  

Соёлыг хамгаалахад дэмжлэг үзүүлэв