Баруун аймгагт хийсэн албан томилолт – хөгжлийн хамтын ажиллагааны төслүүдтэй болон шатарчин хүүхдүүдтэй танилцлаа

Botschafter Duppel, Gouverneur Batsaikhan und Frau Alonso Frayle mit Journalisten Зургийг томруулах (© Deutsche Botschaft)

Элчин сайд Дуппел 2016 оны 9 дүгээр сарын 24-28-ний өдрүүдэд баруун аймгуудад зочилж Завхан аймгийн Засаг дарга Д. Батсайхан, Архангай аймгийн Засаг дарга Ц. Мөнхнасан нартай ажил хэргийн яриа өрнүүлэн улс орны эдийн засгийн хүнд цаг үед орон нутагт тулгарч байгаа сорилт, аймгийн захиргааны зүгээс гаргаж байгаа шийдвэрүүд зэрэг олон сэдвээр санал солилцлоо.

Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны "Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх" төслийн хүрээнд Улиастай хотын Ерөнхий боловсролын сургуулийн байрны дулааны алдагдлыг бууруулах зорилгоор хийсэн засварын ажилтай Элчин сайд танилцаж, мөн германы дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа Мэргэжлийн боловсрол олгох сургалтын төвөөр зочилсон юм.

Байгаль орчныг хамгаалах хүрээнд хэрэгжүүлж буй Герман-Монголын хамтын ажиллагаа нь Байгалийн Цогцолборт Газрын (БЦГ) менежментийн тогтолцоо, дэд бүтцийг сайжруулахад германы талаас нийт 4,5 сая еврогийн дэмжлэг үзүүлж байгаа юм. Нийт 11 БЦГ-ын нэг болох "Отгонтэнгэр" Дархан цаазат газрын байгаль орчныг хамгаалах төслийн явцтай Элчин сайд орон нутагт ажиллах үеэрээ мөн танилцсан байна.

Botschafter Duppel wird zu einer Schachpartie herausgefordert... Зургийг томруулах (© Deutsche Botschaft)

70 мянга гаруй хүн амтай Завхан аймагт 11 мянган сурагч шатрын эрдмийг сургуульдаа заалгадаг аж. 9 дүгээр сарын 24-нд Улиастай хотын төв талбай дээр аймгийн ЕБС Олон улсын шатрын холбооны гишүүн, өсвөрийн шатарчны гэрчилгээ гардуулах ёслолд Элчин сайд оролцох үеэр сурагчид Элчин сайдыг "халз тоглолтод" урьж гэнэтийн бэлэг барилаа. Элчин сайд Дуппел шатрын мэдлэг авьяасаа гэнэт сорих урилгыг хүлээн авч түргэн тоглолтын эхлүүлсэн юм.

Баруун аймгагт хийсэн албан томилолт

Der Gouverneur Batsaikhan übergibt ein Gemälde des Otgontenger an Botschafter Duppel.