Герман - Монголын технологийн дээд сургууль

Unterzeichnung Зургийг томруулах (© MFA Mongolia)

2012 оны 12-р сарын 7-ны өдөр Монгол Улсын Гадаад харилцааны яаманд тус улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн төлөөлөгчид "Герман - Монголын технологийн дээд сургууль" байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг (ХОСБ)-т гарын үсэг зурлаа. Уг сургууль бакалаврын сургалтанд хамрагдах эхний оюутнуудад зориулсан нэг жилийн бэлтгэлийг 2013 оны 9 дүгээр сард эхлүүлэхээр төлөвлөөд байна.  

Энэхүү ХОСБ нь герман монгол мэргэжилтнүүдийн эрчимтэй судалгааны ажлын үр дүн юм. Судалгааны хамтарсан баг нь холбогдох яамд, эдийн засаг, дээд боловсролын салбарын яамны төлөөлөгчидтэй олон удаа уулзаж ярилцсан билээ. Онолын сургалтыг үйлдвэрлэлийн дадлага олгох сургалттай нягт уялдуулж, улмаар түүнийг Монголын дээд боловсролын системд анхлан нэвтрүүлэх нь уг дээд сургуулийн өмнө тавигдаж буй нэг чухал зорилт болж байна. Монголын эдийн засаг эрч далайцтай хөгжихөд чухал нөлөө үзүүлэх уул уурхай инженерийн чиглэлээр суралцах боломжийг тус дээд сургууль олгож байгаа юм. Үүнд нь ашигт малтмалыг баяжуулах, боловсруулах болон байгаль орчны техникийн асуудал онцгой үүрэгтэй. Unterzeichnung Зургийг томруулах (© MEdS MOngolia)

Герман - Монголын технологийн дээд сургууль нь Герман болон Европын стандартад нийцсэн, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролыг эх орондоо эзэмших боломжийг монгол оюутнуудад олгоно. Алхам алхмаар бүтээн босгох уг дээд сургуулийг байгуулснаар Монголын дээд боловролын системд чанарын ахиц гарахад хувь нэмэр оруулах болно.

Дээд сургууль байгуулах асуудлыг анх Холбооны Канцлер хатагтай Меркел, Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж нар харилцан тохиролцсон билээ.