Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Германы Элчин сайдыг хүлээн авч уулзлаа.

Der Botschafter und der Minister der Justiz und des Inneren Зургийг томруулах (© Ministerium der Justiz und des Inneren der Mongolei) 1 дүгээр сарын 12-ний өдөр Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц. Нямдорж ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Дуппелийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

 

Хоёр тал Ханс Зайделийн сан болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээр дамжуулан хэрэгжүүлсээр ирсэн манай хоёр орны эрх зүйн салбарын 20 жилийн хамтын ажиллагааг өндрөөр үнэлэн үр дүнгээ өгсөөр ирсэн эдгээр төслүүдийг цаашид үргэлжлүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

 

Сүүлийн үед өрнөөд байгаа цаазын ялыг сэргээх тухай хэлэлцүүлгүүдийг хөндөн Элчин сайд Дуппел санаа зовнийж буйгаа: “сэргээхээр шийдвэр гарсан тохиолдолд Монгол Улс ухралт хийх болно, нийгмийн хөгжлийн хувьд ч тэр, Европын түнш орнуудтай хөгжүүлсээр ирсэн харилцааны хувьд ч тэр. Үүнээс гадна Монгол Улс гишүүнээр элсэн орж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагуудын өмнө хүлээсэн үүргүүдтэйгээ зөрчөлдөх болно” хэмээн саналаа хэллээ.

 

Элчин сайд Дуппел цаазын ялыг сэргээх тухай асуудал хөндөгдөх болсон шалтгаан буюу онц хүнд гэм хэргүүдтэй нэн ялангуяа хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байгаатай хэрхэн бодит үр дүнтэйгээр тэмцэх талаар хэлэлцүүлэг түлхүү өрнөх болов уу хэмээн найдан германы мэргэжилтнүүдийн дэмжлэгийг авч болох санал дэвшүүллээ.

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Германы Элчин сайдыг хүлээн авч уулзлаа.

Botschafter Duppel und der Minister der Justiz und des Inneren Nyamdorj im Gespräch.