"Хил хязгааргүй шүдний эмч" нар Төв аймагт ажиллав

Зургийг томруулах Германы "Хил хязгааргүй шүдний эмч нар" байгууллага хүн амын тоогоор дэгүүр бичигдэх Төв аймагт энэ жилийн хөтөлбөрийнхээ хүрээнд эмчилгээ, тусламж үнэ төлбөргүй үзүүлж байна. 28 эмч болон туслах ажилтнаас бүрдсэн баг амжилттай ажилласанд баяр хүргэж Төв аймгийн удирдлагаас зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Элчин сайд Штефан Дуппел "Хил хязгааргүй шудний эмч нар"-аас үзүүлж буй тусламж, үйлчилгээ нь Герман, Монгол Улс хоорондын түншлэлд онцгой ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.

"Хил хязгааргүй шүдний эмч нар" олон улсын тусламжийн байгууллага 2007 оноос хойш Монгол Улсад тусламж үзүүлж ирсэн. Энэ хугацаанд нийт 413 эмч нар хөдөө орон нутагт 60 000 орчим хүмүүст үнэ төлбөргүй эмчилгээ хийж, нийт 20 гаруй тэрбум төгрөгийн шүдний эмчилгээний тоног, төхөөрөмж хандивласан байна.

"Хил хязгааргүй шүдний эмч" нар Төв аймагт