"Бидэнд далавч өгөх шиг болсон"

Feierliche Eröffnung Зургийг томруулах (© Deutsche Botschaft) 2017 оны 2 дугаар сарын 9-ны өдөр "Хүчирхийллийн эсрэг үндэсний төв" ТББ-ын дэргэдэх сургалт, зөвлөх үйлчилгээний төвийн нээлтийн ажиллагаанд ХБНГУ-ын Элчин сайд Дуппел оролцлоо

Удаан хугацааны туршид хүлээгдсэн энэхүү сургалт, зөвлөх үйлчилгээний төв нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст тусламж үзүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулан ажиллах юм.

ХБНГУ-ын Элчин сайдын яам тус төвийн байрыг иж бүрэн засварлаж, шинэчлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн билээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль удаан хугацаанд хүлээгдсэний эцэст 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэний дараахан тус төв нээлтээ хийж буй нь нэгэн онцгой тохиол болж байна.  

ХЭҮТ-ийн захирал хатагтай Энхжаргал "Германы Элчин сайдын яамнаас үзүүлсэн дэмжлэг бидэнд далавч өгөх шиг болсон" гэжээ. Нээлтийн ёслолд хэвлэл, мэдээллийн төлөөлөл олноор ирсэн нь монголын иргэний нийгэмд гэр бүлийн хүчирхийллийг улам ихээр ухамсарлах болсныг илтгэн харуулж байв.

гэр бүлийн хүчирхийллийн эсрэг төв нээгдлээ

Ein Dankeschön für die finanzielle Unterstützung