Мэргэжлийн боловсролын салбар дахь хамтын ажиллагаа

Minister für Arbeit und Soziales N. Nomtoibayar, Botschafter Stefan Duppel Зургийг томруулах (© Ministerium für Arbeit und Soziales der Mongolei)

2017 оны 4 дүгээр сарын 7-ний өдөр Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н. Номтойбаяр ХБНГУ-аас суугаа Элчин сайд Штефан Дуппелийг хүлээн авч мэргэжлийн боловсролын салбар дахь хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Холбооны Засгийн Газар өнөөг хүртэл Монгол Улсыг бүхий л талаар дэмжсээр ирсэнд  Н.Номтойбаяр сайд талархлаа илэрхийлэхийн сацуу монголын санхүү, эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн энэ цаг үед хамтын ажиллагааг өргөжүүлэн эрчимжүүлэх нэн шаардлагатай  байна хэмээн тэрээр онцлов. Олон улсын түвшинд үнэлэгддэг германы мэргэжлийн боловсролын сургалтын чанар монголын эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх боловсон хүчнийг бэлтгэх суурийг тавихад тодорхой хувь нэмэр оруулах болно. Ялангуя МБСургуульд суралцагчдийн хөтөлбөрийн тодорхой хугацааг Герман Улсад болгох мөн үйлдвэрийн дадлага хийлгэх хүсэлтэй буйгаа тэрээр уламжилсан юм.

(Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) –ээр дамжуулан хэрэгжүүлж буй “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийг Швейцарын Засгийн Газар мөн Австралийн Засгийн Газар хамтран санхүүжүүлэн дэмжсээр ирсэн юм. )

Мэргэжлийн боловсролын салбар дахь хамтын ажиллагаа

Gespräch über die bilaterale Zusammenarbeit