Афганистаны аюулгүй, тогтвортой байдлын төлөө хамтдаа

Зургийг томруулах

2017 оны 5дугаар сарын 19-ний өдөр Элчин сайд Дуппел, Дэд хурандаа Шнайдер нар хамтран Бундесверийн Сургалтад дэмжлэг үзүүлэх анги нэгтгэл, Монгол Улсын Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах болон Гадаад харилцааны яамны албан хаагчдад зориулж хүлээн авалт хийв. Афганистаны аюулгүй, тогтвортой байдлын төлөөх олон улсын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний Энхийг дэмжих сургалтын төв (PSOTC)-д Монголын 16 дахь ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд зориулсан 12 дахь удаагийн сургалт амжилттай явагдсаныг тохиолдуулан энэхүү хүлээн авалтыг хийсэн юм. Афганистан дахь итгэл төгс хамтын ажиллагаа 2009 онд эхэлсэн цагаасаа хойш аюулгүй байдлын бодлогын хамтын ажиллагааг мэдэгдэхүйц гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулж, өндөр түвшинд хүрснийг элчин сайд Дуппел үнэлэв.

(гэрэл зураг © Бундесвер/Германы Элчин сайдын яам)

Афганистаны аюулгүй, тогтвортой байдлын төлөө