Гандантэгчэнлин хийдийн Их хамбад Элчин сайд бараалхав

Botschafter und Großabt Зургийг томруулах (© Botschaft) Энэ оны 1 дүгээр сарын 26-ний өдөр ХБНГУ-аас суугаа Элчин сайд Дуппел Монголын Бурхан Шашинтны Төв, Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн, Их хамба лам Д. Чойжамцад бараалхав.

 Илэн далангүй, чин сэтгэлийн уур амьсгалд болсон ярилцлагын гол сэдэв монголын шашин шүтлэгийн чиг хандлага, хөгжлийн асуудал байв.

 Тэрчлэн тус хийд, Улаанбаатар дахь Гёте институтын төлөөлөгчийн газар хоёрын хамтран хэрэгжүүлж буй соёлын өвийг хадгалан хамгаалах төслийн хугацааг сунгах талаар тохиролцоонд хүрлээ. Хийдийн номын сангийн үнэ цэнтэй ном судрууд цаг хугацааны аясаар ус чийгэнд ихэд гэмтсэн тул уг төслийн хүрээнд сэргээн засварлахын зэрэгцээ монголын соёлын бусад байгууллагын сэргээн засварлагчдыг мөн давтан сурган мэргэшүүлэх юм.

Их хамбад Элчин сайд бараалхав

Vor dem Janraisig-Tempel