Хоёр орны Гадаад хэргийн яамны улс төрийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо

Aussenpolitische Konsultationen im Juni 2017 in Ulan Bator Зургийг томруулах (© Ministerium für Auswärtige Beziehungen der Mongolei) Монгол Улсын Гадаад харилцааны яамтай хамтран жил бүр зохион байгуулдаг хоёр талт улс төрийн зөвлөлдөх уулзалтад оролцохоор Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн бүсийн асуудал хариуцсан бие төлөөлөгч Берлинээс Улаанбаатарт хүрэлцэн ирсэн юм. Ингээд элчин сайд доктор Рийдел 6-р сарын 14-ний өдөр төрийн нарийн бичгийн дарга Д. Даваасүрэн болон Монголын бусад нэр хүндтэй дипломатчидтай хэлэлцээ хийв.

Чингэхдээ хоёр орны үр бүтээлч хамтын ажиллагааны өргөн цар хүрээтэй асуудлуудын талаар ярилцаж, гадаад бодлого, эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагаа, соёл, шинжлэх ухааны салбарт  цаашид хамтран ажиллах асуудлуудыг авч үзлээ.  Хоёр тал 2008 оноос „иж бүрэн түншлэл“-ийн хэмжээнд өргөжиж буй хоёр талын хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрснийг үнэллээ. Тэрчлэн хоёр орны Гадаад хэргийн яамны төлөөлөгчид сүүлийн үеийн олон улсын болон бүс нутгийн хөгжлийн асуудлуудаар мэдээлэл солилцож, харилцан байр сууриа илэрхийлэв. Элчин сайдын яамны цэцэрлэгт хийсэн хүлээн авалтад янз бүрийн яамдын төлөөлөгчдийн зэрэгцээ УИХ-ын гишүүд ч мөн оролцож хоёр талын болон олон улсын асуудлаар илүү өргөн хүрээнд санал бодлоо идэвхтэй солилцлоо.

Гадаад хэргийн яамны улс төрийн зөвлөлдөх уулзалт

Aussenpolitische Konsulationen im Juni 2017 in Ulan Bator