Авлигын эсрэг үндэсний чуулган зохион байгуулагдлаа

Grußwort Зургийг томруулах (© Deutsche Botschaft)

Авлигатай тэмцэх газар үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойгоо тохиолдуулан 2017 оны 1 дүгээр сарын 11-ны өдөр Улаанбаатар хотноо Авлигын эсрэг үндэсний чуулган Төрийн ордонд зохион байгууллаа. Чуулганыг Монгол Улсын Их Хурлын дарга ноён М. Энхболд нээсэн бөгөөд Элчин сайд  Дуппел мэндчилгээ дэвшүүлэн оролцлоо. Дотоодын мэргэжилтнүүдээс гадна олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцсон тус чуулганы хаалтыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат хийж, оролцогчдод хандан үг хэлэв. Үндэсний чуулганы сэдэвт улс төрийн намуудын болон сонгуулийн сурталчилгааны санхүүжилтийн ил тод байдлыг сайжруулах, оффшор дансны асуудал болон нийгмийн авлигад хандаж буй байдлыг өөрчлөх зэрэг асуудлууд багтсан байв.       

Элчин сайдын мэндчилгээг англи хэлээр доорх холбоосоос унших боломжтой. 

Grußwort [pdf, 277.44k]

Авлигын эсрэг үндэсний чуулга

Geldbörse