Афганистаны аюулгүй, тогтвортой байдлын төлөө хамтдаа

Am Peace Support Operation Training Center (PSOTC) der mongolischen Streitkräfte Зургийг томруулах (© Deutsche Botschaft) Цэргийн бодлогын асуудлаарх 12 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Германд болсны дараахан 10-р сарын 14-ний өдөр элчин сайд Дуппел, батлан хамгаалахын дэд сайд Дуламдорж, батлан хамгаалахын атташе, бригадын генерал Шоепе нар Монгол Улсын Зэвсэгт хүчний Энхийг дэмжих сургалтын төв (PSOTC)-д очиж Монголын 15 дахь ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд зориулсан 10 дахь удаагийн сургалт Бундесверийн сургагч багш нарын удирдлагын дор хэрхэн амжилттай явагдаж байгааг газар дээр нь үзэж танилцлаа. Мөн өдрийн орой Элчин сайдын яаманд хийсэн хүлээн авалт дээр элчин сайд Дуппел, батлан хамгаалахын дэд сайд Дуламдорж нар итгэл төгс хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрснийг үнэлж, аюулгүй байдлын бодлогын чиглэлээрх хамтын ажиллагаа үргэлжлэн, гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хоёр орны Зэвсэгт хүчний албан хаагчдад илэрхийлсэн юм. 2009 оноос хойш Афганистаны байдлыг тогворжуулахад герман, монгол цэргүүд мөр зэрэгцэн чухал хувь нэмэр оруулж байгаа билээ.

Афганистаны аюулгүй, тогтвортой байдлын төлөө хамтдаа

Empfang in der Botschaft - Botschafter Duppel und Vizeverteidigungsminister Dulamdorj