Зэвсэгт хүчний хамтын ажиллагаа

Symbolische Schlüsselübergabe Зургийг томруулах (© Verteidigungsministerium der Mongolei)

10-р сарын 20-ны өдөр Элчин сайд Дуппел Батлан Хамгаалахын сайд Бат-Эрдэнэд бэлгэдэл болгон түлхүүр гардуулж, цэргийн Вольф“ (мерцедес-бенз) загварын 60 автомашиныг хүлээлгэн өглөө. Хоёр орны цэрэг 2009 оноос хойш аюулгүй, тогтвортой байдлынх нь төлөө мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж буй Афганистанд эдгээр машиныг ашиглаж байсан юм. Батлан хамгаалахын сайд Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ Холбооны Батлан хамгаалах яамны зүгээс материаллаг тусламж үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг цаашид мэргэжлийн чиг баримжаатай болгоход монгол офицер, бага дарга нарыг Бундесверийн байгууллагуудад сургах, давтан сургах боломж буй нь онцгой ач холбогдолтой болохыг чухалчлав. Элчин сайд Дуппел хоёр орны Зэвсэгт хүчний хооронд онцгой итгэлцлийн харилцаа тогтсон нь ялангуяа Афганистанд хамтран үүрэг гүйцэтгэсэн он жилүүдэд улам батжиж, харилцан бие биенээ өндөр үнэлэх болсныг онцлов.

Übernahme der Fahrzeuge Зургийг томруулах (© Verteidigungsministerium der Mongolei) Хоёул хамтын ажиллагааны энэ өндөр түвшинг ирэх жилүүдэд ч хэвээр хадгалаад зогсохгүй цааш нь улам төгөлдөржүүлэх боломжтой гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэв.

Зэвсэгт хүчний хамтын ажиллагаа

Ansprache von Verteidigungsminister Bat-Erdene