Авлигаас урьдчилан сэргийлэх



Холбооны төрийн захиргааны удирдлагын дээд түвшинд авлигаас урьдчилан сэргийлэх 2004 оны 7-р сарын 30-ны өдрийн ерөнхий удирдамж (ЕУ) нь Гадаад хэргийн яамны төв удирдлага, гадаад дахь төлөөлөгчийн газруудад авлигаас урьдчилан сэргийлэх үүрэг зорилтын эрх зүйн хүрээг тодорхойлж байна.  Уг ЕУ нь захиргааны байгууллагаас зарчимч шударга, ил тод үйл ажиллагаа явуулахад баримтлах үндсэн зарчмыг ойлгомжтой хэлбэрээр цөөхөн зохицуулалтын тусламжтайгаар зааж өгөхөд чиглэж буй.

Korruption Зургийг томруулах (© colourbox)

Ёс зүйн үндсэн зарчмууд, авлигыг үл тэвчих үзлийг Гадаад хэргийн яамны төв удирдлагад ажиллагсад, гадаад дахь төлөөлөгчийн газруудад томилогдсон болон суугаа орноос нь ажиллагсдын ухамсарт бат бэх суулгаж өгөх хэрэгтэй байгаа юм. Ажиллагсдад уг асуудлыг ойлгуулан таниулах, болзошгүй авлигын хор аюулаас хамгаалах, удирдлагын бүхий л үйл ажиллагааны салшгүй бүрэлдэхүүн хэсэг болсон өндөр ёс суртахуун-эрх зүйн стандартыг хадгалан хамгаалах явдал нь Гадаад хэргийн яамны төв удирдлага, гадаад дахь төлөөлөгчийн газруудад авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны чухал зорилт болж байна.

 

Тус төлөөлөгчийн газарт авлигаас урьдчилан сэргийлэх асуудлаар харилцах хүн нь ноён Михаэль Россбах болно.

Шан харамж, хувийн бэлэг сэлт авах буюу өөр бусад аргаар ашиг хонжоо олох

Энд: Авахыг хориглоно! гэсэн зарчим үйлчилнэ.

Гадаад хэргийн яамны төв удирдлагад ажиллагсад, гадаад дахь төлөөлөгчийн газруудад томилогдсон болон суугаа орноос нь ажиллагсад албан байгууллагынхаа зөвшөөрөлгүй ажил албан тушаалтайгаа холбоотойгоор шан харамж, бэлэг сэлт авах буюу өөр бусад аргаар ашиг хонжоо олохыг үл зөвшөөрнө. ХДХЯ-наас тарааж Холбооны төрийн захиргааны удирдлагын дээд түвшинд ша

н харамж буюу бэлэг сэлт авахыг хориглосон  2004 оны 11-р сарын 08-ны өдрийн бичиг болон Гадаад хэргийн яамны холбогдох захирамжуудад бусад бүх зохицуулалтыг тусгасан. Авлигаас урьдчилан сэргийлэх үүсгэл санаачлагын бүлгийнхнээр ХДХЯ-ны хариуцан боловсруулуулж,  шан харамж, бэлэг сэлт авах буюу өөр бусад аргаар ашиг хонжоо (өглөг хандив) олох асуудлыг Холбооны төрийн захиргааны дээд удирдлага, эдийн засгийн салбарын хооронд зохицуулсан асуулт, хариултын каталогоос бусад заавар болон олонтаа тавигддаг асуултуудад өгсөн хариултыг олж үзэх боломжтой. Үүнд:

Гадаад хэргийн яамны хэмжээнд авлигаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой асуудал, зааварчилгааны тухайд Та бүхэн Гадаад хэргийн яамны авлигаас урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан бие төлөөлөгчдөд мөн хандаж болно.

Авлигаас урьдчилан сэргийлэх