Элчин сайд Штефан Дуппел Монгол Улсын телевиз үзэгчдэд хүргэсэн Шинэ оны мэндчилгээ

Der deutsche Botschafter Stefan Duppel Зургийг томруулах (© Deutsche Botschaft) Эрхэм хүндэт үзэгчид ээ?

Энэ өдрүүдэд Герман Улс Зул сарын баяраа тэмдэглэн өнгөрүүлээд одоо Шинэ он гарахыг тэсэн ядан хүлээж байна.

Зул сарын баярыг германы соёлоос салгахын аргүй. Шинэ оныг дэлхийн  өнцөг бүрт угтах гэж байна.

Олон нийтийн газруудаас гадна хэдэн сая айлын гэрийг өнгө өнгийн чимэглэлтэй гацуур мод гэрэлтүүлж байна.

Зул сарын баяр, Шинэ жилийн баяр хоёр бидний гэр бүл, хамт олонд гэрэл гэгээ, халуун дулаан уурь амьсгалыг бий болгодог.

Яаг энэ өдрүүдэд бид дэлхийн өнцөг булан бүрт байгаа анд найз нараа илүү их санан тэдэнгэйгээ энэ баяраа хуваалцахыг хүснэм – Монгол Улсын найз нартаа баяр хүргье.

Манай хоёр орныг олон арван жилийн түншлэл, онцгой харилцаа холбож байна. 100 гаруй жилийн өмнө монголын анхны оюутнууд герман орныг зорин очиж байсан.

Энэхүү түүхийг өгүүлэх он жилүүдээс хойш манай хоёр орон нягт хамтран ажилласаар ирсэн: улс төрийн, эдийн засгийн төвшинд, монголын хосгүй байгалыг болон соёлын өвийг хамгаалах чиглэлээр мөн боловсрол, соёл, шинжлэх ухааны салбаруудад.

Манай хоёр орны хамтын ажиллагааг манай ард түмэн, монголын болон германы иргэд нуруун дээрээ үүрэн, тэдний найрсаг харилцаа хөгжүүлсээр ирсэн.

Тиймээс германы ард түний нэрийн өмнөөс Та бүхэндээ Шинэ оны мэнд хүргэн эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Та бид хамтдаа ирээдүйгээ бүтээн байгуулна, германы болон монголын иргэдийн сайн сайхны төлөө, хоёр орны эв санааны нэгдлийг улам бэхжүүлэн, ард түмний нөхөрлөлийг илүү гүнгийрүүлэхийн төлөө хамтран хүчин зүтгэе.

Та бүхэнд Шинэ оны мэнд хүргэн, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Элчин сайд Штефан Дуппел - Шинэ оны мэндчилгээ

EU-Jubiläumsfeier - Feuerwerk, Brandenburger Tor