Элчин сайд Дундговь аймагт зочлов

Зургийг томруулах Элчин сайд Штефан Дуппел гэргий Элена Алонсо Фрайле-гийн хамтаар 4 дүгээр сарын 1-ний өдөр УИХ-ын гишүүн, Монгол-Германы Парламентын бүлгийн дарга Д.Тэрбишдавгийн урилгаар Дундговь аймагт зочиллоо. Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ зочдыг хүлээн авч,  мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх тал дээр хамтран ажиллах талаар санал солилцов.

Түүнчлэн Гурвансайхан сумын Улсын аварга малчин Н.Ганхуягийнд зочлож Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентийн Төрийн нарийн бичгийн дарга Ханс-Иоахим Фухтел-д  Монгол Улсад айлчлахад нь бэлэглэсэн “Ханс-Иоахим” тэмээг  зүслэн хүлээн авч, цааш уламжлах үйл ажиллагаа боллоо. Мөн Элчин сайд Штефан Дуппел болон түүний гэргий нарт ботготой ингэ зүсэлж өгсөнд Элена, Лотте хэмээн нэр өгөв.

Элчин сайд Дундговь аймагт