Элчин сайдын мэндчилгээ

Botschafter Stefan Duppel Зургийг томруулах (© Deutsche Botschaft)

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яамны цахим хуудсанд тавтай морилно уу.

Герман Улс, Монгол Улс хоёрыг олон жилийн харилцааны явцад үүссэн итгэлцлийн түншлэл холбож улс төрийн, эдийн засгийн болон нийгмийн салбарыг хамран хөгжсөөр ирсэн.

Улс төрийн түвшинд эрх чөлөө, ардчилал, хүний эрхийн талаарх хоёр орны үнэлэмж ижил бөгөөд  Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүрээнд үзэл бодлоо хамтран илэрхийлж байгаа нь үүний нэг жишээ юм. Манай хоёр орны нягт харилцааг Холбооны Канцлер Меркелийн 2016 оны айлчлал, Холбооны Ерөнхийлөгч Гаукийн 2015 оны айлчлал, Гадаад хэргийн Холбооны сайд Штайнмайерын 2014 оны айлчлал  илэрхийлнэ.

Эдийн засгийн солилцоо он удаан жилийн туршид манай хоёр орны харилцааны үндсэн суурь нь билээ. Монгол Улсын Европын Холбоо дахь худалдааны чухал түнш бол Герман Улс. Хоёр орны Засгийн Газрын хооронд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр” хамтын ажиллагааны ирээдүйг тодорхойлох түлхэц нь болсон.  Үүнээс гадна хоёр талт хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Герман Улс хамгийн том хандивлагч орны нэг бөгөөд Монгол орны биологийн олон төрөл зүйлийг хамгаалах, эрчим хүчний үр өгөөжийг сайжруулах, хариуцлагатай уул уурхайн салбарт дэмжлэг үзүүлсээр байна.

Хамтарсан төслүүдийн олон талт хамтын ажиллагааг тэмдэглүүштэй. Үүнд Ашигт малтмал, технологийн хамтарсан Их сургууль (GMIT), эрч хүчээр дүүрэн соёл, боловсролын солилцоо, археологийн хамтарсан судалгааны ажлын хүрээнд Германы Археологийн Хүрээлэн (DAI)-тэй хамтран Хархоринд их сүмийн туурийг сэргээн засварлаж байгуулсан ил музей зэргийг дурьдаж болох юм. Дэлхийн соёлын өвийн энэхүү хосгүй байгууламж монголчуудын төдийгүй гадаадын жуулчдыг сонирхолыг татсан үзмэр билээ.

Бие биенээ хүндэтгэн итгэж, үзэл бодлоороо нийлсэн монголын болон германы иргэд өнөөгийн амжилтад хүргэсэн эзэд нь билээ. Герман Улс, Монгол Улс – газар зүйн алслаг орон зайг үл харгалзан – өвөрмөц онцлогтой “хөршүүд”, анд нөхдийн барилдлагатай түншүүд.

Ийм онцлог холбоотой манай хоёр орны харилцааг гүнзгийрүүлэн тэлж, улам эрчтэй хөгжүүлэх нь манай Элчин сайдын яамны үүрэг юм.

Миний бие болон манай Элчин сайдын яамны хамт олон Та бүхний асуулт, шүүмжлэл, санаа оноог хүлээн авахад бэлэн байна.
Зургийг томруулах
Штефан Дуппел

Элчин сайд

Элчин сайд Штефан Дуппел - Итгэмжлэх жуух бичиг гардуулах ёслол