Элчин сайд Штефан Дуппел Монгол Улсын Ерөнхий сайд Ж. Эрдэнэбатад бараалхлаа.

Зургийг томруулах

2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Штефан Дуппел Монгол Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Ж. Эрдэнэбатад бараалхлаа.

УИХ-ын сонгуулийн дараа бүрдсэн Засгийн Газрын тэргүүн, саяхан үүрэгт албандаа орсон Элчин сайд хоёр хэн хэн нь ажлын гараагаа эхлүүлж байгаа мөн Герман - Монголын түншлэлийн үнэлэмж  ижил гэдэгт санал нэг байна хэмээн  уулзалтаа эхлүүллээ.

Элчин сайд Дуппел, Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат нар Герман - Монголын олон жилийн дотно харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө зүтгэх болно гэдгээ харилцан илэрхийлэв. Манай хоёр орны олон салбарыг хамарсан хамтын ажиллагааны чухал тулгуур баганууд нь НҮБ-гийн хүрээнд Афганистан Улсын аюулгүй байдлын төлөөх ажиллагаа, хоёр орны эдийн засгийн харилцааг бэхжүүлэх, соёлын салбарын солилцоог эрчимжүүлэх, хөгжлийн бодлогын өнөөгийн амжилтуудаа үргэлжлүүлэх тухай Ерөнхий сайд дурдаж, Герман - Монголын хамтарсан Ашигт малтмал, Технологийн Их сургуулийг жишээ бологсон хэлсэн юм. 

Элчин сайд Штефан Дуппел Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхлаа.