Герман улс нэгдсэний баярын хүндэтгэлийн хүлээн авалт

Зургийг томруулах 2017 оны 10 дугаар 03-ны цэлмэг хөх тэнгэр гийсэн өдөр ЭСЯ-ны цэцэрлэгт Герман улс нэгдсэний баярт зориулсан уламжлалт хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулагдав. Түүнд уригдан ирсэн олон тооны хүндэт зочдын дунд УИХ-ын гишүүн, “Монгол-Германы парламентын бүлгийн дарга” Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Л.Болд болон Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нар хүрэлцэн ирсэн байлаа. Энэ жилийн хүндэтгэлийн хүлээн авалтын нэг онцлог нь хоёр орны Төрийн дууллыг Дуурь бүжгийн эрдмийн театрын найрал дуучид Элчин сайдын гэргий, хатагтай Алонзо Фрайле-гийн хамт дуулсанд байсан бөгөөд зочид чин сэтгэлийн нижгэнсэн алга ташилтаар тэдэнд талархал, хүндэтгэлээ илэрхийлсэн юм. Энэхүү хүлээн авалт нь хоёр орны болон ард түмний уламжлалт маш сайн, өргөн хүрээг хамарсан идэвхитэй харилцааны нэгэн амьд тусгал, нотломж болж чадсан юм.

фото зургийн галерей

Герман улс нэгдсэний баярын хүндэтгэлийн хүлээн авалт