Холбооны канцлер асан Хельмут Кооль таалал төгслөө

Зургийг томруулах

Гадаад хэргийн сайд Габриэль өнөөдөр (06-р сарын 16) Берлин хотноо Хельмут Коолийн нас нөгчсөнтэй холбогдуулж:

 

“Бид дөнгөж сая Холбооны канцлер асан Хельмут Кооль нас барсан тухай сонслоо. Тэр аугаа их төрийн зүтгэлтэн, Германы томоохон улс төрч, юуны өмнө Европын их иргэн байсан, хоёр Герман улс нэгдэх төдийгүй Европ ойртон нягтрахад түүний хийсэн зүйл асар их. Энэ бол түүний их гэрээслэл юм. Энэ л байдлаараа тэр бидэнд дурсагдах болно. Бид энэ мөчид түүний гэр бүл, үр хүүхдүүдтэй сэтгэл санаагаараа хамт байна. Үнэхээрийн аугаа их герман хүн нөгчлөө” хэмээн хэллээ