Ажлын байрны зар

Зургийг томруулах (© Web-Redaktion)

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яам

 Техникийн ажилтан шалгаруулж авна.

Энэ ажил нь дараах үүрэг даалгаврыг хамарна:

        ЭСЯ-ны цахилгаан техникийн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ

        Халаалтын тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ

        Байшин болон хашаа хороотой холбоотой бүх төрлийн ажлууд

        Үйлчилгээ үзүүлэх гадны компаниудад хараа, хяналт тавих

        Засварын болон цэвэрлэгээний ажил гүйцэтгэх

        Цэцэрлэгчийн ажилд туслалцаа үзүүлэх

        Тээвэрлэх ажил үүрэг болон гарч болох аливаа ажлыг хийж гүйцэтгэх

        Жолоо барих

Үүнээс гадна мөн:

        багаар ажиллах чадвар

        зочид, гийчидтэй зөв боловсон харилцах чадвартай байх шаардлагатай.

Өргөдөл гаргагч нь дараах мэргэжил, туршлагыг эзэмшсэн байвал зохино:

- цахилгаан техникийн боловсролтой

- халаалтын техникийн мэдлэгтэй

- герман хэлний мэдлэгтэй

- Монгол улсын жолооны үнэмлэхтэй

Өргөдлөө дараах баримт бичгийн хамт

- намтар

- боловсролын гэрчилгээ

- зөвлөмж бичиг


2018.04.10 хүртэл

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яам

ноён Эрик Вагнерт гарт нь

Бага тойруу-2, НҮБ-ын гудамж 16

14201 Улаанбаатар, Монгол Улс - д биечлэн авчирч өгөх буюу шуудангаар илгээнэ үү.

 

ШУУДАНГИЙН ХАЯГ:

ХБНГУ-ын ЭСЯ

Бага тойруу-3, ш.х. 708

15160 Улаанбаатар, Монгол Улс