Монгол улсын Ерөнхийлөгчийн ХБНГУ-д хийсэн Төрийн айлчлал

Lehrerfortbildungsveranstaltung im Rahmen des Kursprogramms „Waterfun“.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд сургалтын явцтай танилцав

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар 2012 оны 4-р сарын 28-ны өдөр МУИС-ийн Экологийн боловсролын төвийн харъяа “МоМо-Нөөц чадавхын хөгжил” төслийн хүрээнд зохион байгуулсан багш нарын сургалтын явцтай танилцлаа.

Бундесверийн офицеруудад шагнал гардуулав

2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улсын Батлан хамгаалахын сайд Ж. Энхбаярын шийдвэрээр германы Батлан хамгаалахын сургагч офицеруудыг “Байлдааны гавъяа” болон “Эх орны төлөө” медалиудаар шагналаа.

Холбооны Статистикийн Албаны Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлав

Холбооны Статистикийн Албаны Ерөнхийлөгч ноён Р. Эгелер 2012 оны 4 дүгээр сарын 19-өөс 22-ны хооронд Монгол Улсад айлчиллаа.

Tavan Tolgoi Ausbildungs-Kontingent

Хамтарсан хээрийн сургуулийн явцтай танилцав

ХБНГУ-аас суугаа Элчин сайд, Монгол улсын Батлан хамгаалахын сайдтай хамт 2012 оны 4 дүгээр сарын 12-ний өдөр Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх гэж буй дайчдын Таван толгой дахь сургалтын ажилтай танилцлаа.

Монгол Улсын Зэвсэгт хүчний эмнэлэгт лаборторийн тоног төхөөрөмж хандивлав

2012 оны 4 дүгээр сарын 3-ний өдөр ХБНГУ-аас суугаа Элчин сайд монголын Батлан хамгаалхын сайд Ж.Энхбаярын хамт Бундесверээс хандивласан лабораторийн тоног төхөөрөмжүүдийг Цэргийн Төв эмнэгэлгт албан ёсоор хүлээлгэн өглөө.

Дарханы цахилгаан станцад шинэ турбины шав тавилаа

2012 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Дархан хотын цахилгаан станцад 35 мегаваттын  чадалтай шинэ турбины шав тавих ёслолын арга хэмжээ боллоо.

Хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурав

Монгол улсын сангийн сайд ноён Д. Хаянхярваа, Улаанбаатар дахь Германы Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч, элчин зөвлөх Клаус Венделбергер нар хоёр улсын Засгийн газар хоорондын 2010 оны санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрт баяр ёслолын байдалтай гарын үсэг зурав.

2012 оны Герман хэлний олимпиад - Азтай сурагчид Герман улсаар аялна!

Олимпиадад амжилттай оролцсон сурагчдыг олон янзын шагнал урамшуулал хүлээж байлаа. Онцлох шагнал болох Герман улсаар аялах  эрхийг Александер фон Хумболдтын сургуулийн 10-р ангийн сурагч Г. Баянжаргал, Гёте сургуулийн М. Тамир нар гардан авлаа.

Мэдээлэл

Blaues Informationsschild

Германы ЭСЯ 2012 оны 5 дугаар сарын 17 болон 5 дугаар сарын 28 өдрүүдэд христосын шашны баяр тул ажиллахгүй.

BKin und MP vor der PK im Regierungshaus

Холбооны Канцлер Д-р Ангела Меркель Монголд 10 дугаар сарын 12-13 -нд албан ёсны айлчлал хийлээ.

фото зургийн галерейг үзэх

Элчин Сайд Д-р Петер Шаллер

Botschafter Dr. h.c. Peter Schaller

2011 оны 9 дүгээр сарын  7-ноос ноён Д-р Петер Шаллер ХБНГУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайдаар ажиллаж эхэллээ.

Элчин сайдын намтар